Enkhzul .N
4 min readApr 8, 2022

ЭЗ Форум: Эрчим хүчний сэргэлт үр ашиг алдагдал (notes)

Болормаа: Эрчим хүчний салбарт төрийн зохицуулалт чухал учиртай. Эрчим хүчийг Өрхийн хэрэглээ төлбөрийн чадвартай уялдсан шийдэл боловсруулаад явж байгаа.

Орчлон: Дэд бүтэц эрчим хүч өртөг өндөртэй, гэрээний хугацаа урт байдаг. Энэ салбар нь урт хугацаанд Тогтортой байдлыг их шаарддаг. УИХ-аас ямар шийдлийг харж байгаа вэ?

УИХ гишүүн Тэмүүлэн: Энэ дээр холбоотой Хууль тогтоомжууд тодорхой ойлгомжтой байх ёстой. Өрсөлдөөн зах зээл, инновацын асуудал чухал. ХО-ттай холбоотой шийдэмгий бус байдал нөлөөлж байгаа. Санаачлагтай хариуцлагатай байх хэрэгтэй талаар таван толгойн жишээ дурдав.

Орчлон: Олон төсөл дээр ажиллаж байсан. Анзаарснаар хөгжүүлхэд оу-н хөрөнгө оруулагч талаас харахад болж бүтэж байгаа юм юу байна.

Pavid ADB: Эрчим хүчний салбар хамгмйн сорилттой салбар Монгол улсын хувьд. Эрчим хүчний системийн менежментийн асуудал хамгийн сорилттой байдаг. Одоогийн нөхцөл байдалд АХБ УАӨ бууруулахад боломжит энергийн шилжилтийн төслүүд дээр ажиллаж байгаа. Pump hydro technology, Heat pump technology scale up хийх хэрэгтэй. Мөн эрчим хүчний үр ашгийн асуудал чухал, алдагдлыг бууруулах нь энэ салбарын сорилтууд гэж харж байна.

Орчлон: Бусад салбараа бодвол хөрөнгө оруулалтаа татаад явах онцлогтой салбар. МУ-н эрчим хүчний тариф зардлын өртөгөтэй харьцуулахад ямар бдаг вэ? Ямар арга хэмжээ бодлого баримтлах вэ?

Телейхан: МУлс 9.8 квт тэрбум цахилгаан хэрэглэсэн. Цахилгааны хэрэглээ 15%, дулааны хэрэглээ 7 хувиар тус нэмэгдсэн, алдагдал нэмэгдэж байгаа.

Тарифын үнэ 175төг ОХУ-аас 20 хувь доогуур бусад улсаас 30–50 дахин доогуур хямд үнэтэй. Өрхийн нийт зардлын 6 хувь нь эрчим хүчний хэрэглээ байгаа. Цаашдаа тарифаа 5 хувь нэмж хэвийн үйл ажиллагаанд орж хөрөнгө оруулалтаа нэмэх зорилготой.

Ингэснээр алдагдалгүй ажиллах боломж бүрдэнэ. Сүлжээний алдагдал үйлчилгээг сайжруулах тал дээр тооцоолол алхамууд хийж байгаа. Цаашид индексжүүлээд явна.

Түмэнцогт: МУ жидп 400 тэрбум.төг эрчим хүчний импортод төлдөг. Цахилгаан үйлдвэрлэлийн өртөгөөр тооцоход 20–30% нэмэх ёстой. Ер нь 50 хувь өсөж байж хэвийн нормдоо орно. Ковидын үеэр цахилгаанд 1 их наяд төгрөгийн зардал гарсан. Энэ салбарт

25–30 жилийн урт хугацаатай санхүүжилт хэрэгцээтэй байдаг. Ийм чадавхитаы хувийн хэвшил ч алга. Иймд хөрөнгийн асуудал дээр даатгалын оруулж давхар шийдэх хэрэгтэй.

Эрчим хүчний сэргэлтийн бодлогоо хувийн хэвшилтэйгээ нийлж, дэмжиж байж том төслүүдээ хөдөлгөдөг олон улсын сайн туршлагууд байдаг. Давхар чадавх бэхжүүлэх ажлуудыг үүн дээр нэмж давхар хийх ёстой.

Орчлон: COP26 болсон. МУ дэмжээд явж байгаа. Уур амьсгалын орчин бас хараахан шийлэгдээгүй. АХБ 100 тэрбум долларын хөрөнгө оруулалтын сан бий болгосон гэж бсан.

Санхүүжилтийн өртөгө зардлаа бууруулах дээр саналаа хуваалцаач?

Pavid ADB: Энэ дээр Монголд анх удаа battery storage system, renewable energy system ашиглалтад орох гэж байгаа. Салбарт өөрчлөлт авчрах шийдэл гэж харж байгаа.

Орчлон: ЭХүчний Алдагдал багасгахад ямар арга хэмжээ авах вэ?

Эрчим хүчний зохицуулах хороо: Энэ дээр ухаалаг сүлжээ бий болгох ажил Эрдэнэт Дарханд хийсэн хэрэглэгчдийн 94 хувь нь ухаалаг тоолуур тавьснаар 1 тэрбум зардлыг хэмнэсэн. Ухаалаг систем хийж цаашид хэмнэлт хийх хэрэгтэй.

Зардалд үндэслэн тариф байсныг урамшуулалд суурилсан, хэмнэх, хадгалах механимзмаар шийдэх алхам хийх зорилготой.

Түмэнцогт: Эрчим хүчний салбар гал унтраах байдлаар явж ирсэн. Эрчим хүчний сэргэлт дээрээс харахад бидэнд 14.9 их наяд төг шаардлагатай . Хүчиг чадал нэмэгдүүлэх, сүлжээ сайжруулах ажлууд байгаа. Эрх зүйн орчин, татварын орчинг дэмжих, 2022–2024 онуудад богино хугацааны эрчим хүчний аюулгүй байдлаа хангах стратеги зайлшгүй хийх хэрэгцээ байгаа. Салбарын хувьд бие даасан тогтолцоотой өрсөлдөөнд суурилсан зах зээлийг бий болгох хэрэгтэй.

Түмэнцогт: Хувийн секторын боломжит төслүүд маш сайн явж байгаа.

Орчлон: оролцогч талууд хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Эрчим хүч худалдах худалдан авах гэрээн дээр суурилдагч, одоо байгаа гэрээнүүдийн маргаан төвөгтэй байдаг. Цаашид СЭХ төслүүдийг ямар загвараар төр хувийн хэвшлийг оролцоог хангах боломжтой вэ?

Болормаа: эрчим хүчний үйлдвэр компаниуд 92 тэрбумын алдагдалтай байсан СЭХ 60-аад тэрбум ашигтай ажилласан. Дэлхийд нар салхины үнэ 4–5центээр буурсан байгаа. Нар 520төг салхи 280 төг цахилгаан 175 төг зөрүүтэй байгаа. Энэ зөрүүг гаргах шийдэл гаргах хэрэгтэй. Ногоон устөрөгчийн төсөл технологиудыг оруулж ирэх ёстой. Хамтдаа асуудлаа шийдэхэд засгаас нээлттэй байх талаар ярьсан.

Тавинбэх: Аваарын үеийн нөөц эх үүсвэрийг шийдэх том төслийн ажлын ТЭЗҮ хийгдэж байгаа. СЭХ-н хувьд уламжлалт дээр ажиллах төслийн ажлууд хийгдэж байгаа. Эрчим хүчний шилжилтийг цаг хугацаатай үе шаттай хийнэ. Энэ нь жаахан амаргүй гэдгийг хэн хүн мэднэ. Зүй зохистой хэрэглээнд хэмнэлтийн бодлогоо сайжруулж, хуучирсан дэд бүтэц, хангамж тасалдлыг бууруулах хэрэгтэй АХБ-н дэмжлэгээр 11 цтс-г сайжруулахаар ажиллаж байгаа. Эрдэнэбүрэн УЦС удахгүй иж бүрнээр нар салхитай 6 эх үүсвэр ашиглалтад орно. Ингэснээр иж бүрдэл систем бий болно. Баруун бүсэд СЭХ-ны суурилагдсан хүчиг чадал 150Мв-аар нэмэгдэнэ. УЦС-н төсөл хэрэгцээтэй байгах. Одоо бгаа иехнологиуд хүндрэлүүдтэй байгаа. Өндөр үнэтэйгээр технологиудаа авч байгааг шийдэх ёстой.

МБЗөвлөл: Эрчим хүчний үнэ тарифыг хэзээ чөлөөлөх вэ?

Түмэнцогт: Үнэ чөлөөлсөн улс цөөн байдаг. Татаасаар явж ирдэг. Зайлшгүй шаардлагатайгаар холбоотойгоор улсын төсөст хүндрэлгүйгээр үнэ нэмэх талаар ярьж байна. Эрх зүйн орчин санхүүгийн нөхцлөө өмчлөх хэрэгтэй.

Эрчим хүчний хүний нөөц боловсон хүч, судлаач наргүйгээр энэ олон ажил төслүүд явахгүй. Эрчим хүчний үнэ цэнээ олон нийтэд яаж ойлгуулах урт хугацааны бодлоготой бгаа вэ?

Эрчим хүчний үнэ 28 хувиар нэмэхэд өрхөд дунджаар 10.400₮-р цахилгааны төлбөрт нэмэгдэнэ.

Enkhzul .N
Enkhzul .N

Written by Enkhzul .N

Co Host @Sustainable Mongol Podcast & Environmental activist

No responses yet