Коронавирусын талаар Дэлхийн байгаль хамгаалах сан албан ёсны цахим хуудаснаа мэдэгдэл гаргав.
Дэлхий дахиныг айдаст автуулаад буй коронавирусын талаар Дэлхийн байгаль хамгаалах сан албан ёсны цахим хуудаснаа мэдэгдэл гаргалаа. Шинэ төрлийн энэхүү вирус нь зэрлэг амьтдын хууль бус агнуур болон худалдаа, наймаатай холбоотой байх магадлал маш өндөр байгаа юм.
Үүнтэй зэрэгцээд зэрлэг ан амьтны хууль бус зохицуулалтгүй худалдаанаас үүдэлтэй хүний эрүүл мэндэд учрах аюул заналын талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага үүссээр байна.
Дэлхийн байгаль хамгаалах сан нь зэрлэг ан амьтдын эрэлтийг бууруулах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, хууль бус ан амьтны худалдааг зогсоох чиглэлээр бусад засгийн газар, байгаль хамгаалах байгууллага, хувийн хэвшил, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийг Хятадын засгийн газарт уриалж байна.
Эх сурвалж: